Үйлчилгээний нөхцөл
Энэхүү нөхцөл нь Oluulaa Systems ("Платформ", "бид") болон түүнийг ашиглаж буй байгууллага, иргэн ("Хэрэглэгч") хоорондын харилцааг зохицуулна. Платформд бүртгүүлж, нэвтэрснээр та энэхүү нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
1. Тодорхойлолт
- Платформ: www.oluulaasystems.com болон түүнтэй холбогдох API, гар утасны хувилбар.
- Байгууллага: Ломбард, ББСБ болон бусад санхүүгийн хуулийн этгээд.
- Захирал / Ажилтан: Байгууллагын нэрийн өмнөөс үйлдэл хийх эрхтэй хувь хүн.
- Иргэн: Өөрийн зээлийн мэдээллийг харах, төлбөр хийх хувь хүн.
- Мэргэжилтэн: Гэрээгээр байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх бие даасан хувь хүн.
2. Үзүүлэх үйлчилгээ
Платформ дараах үйлчилгээг үзүүлнэ:
- Зээлийн бүртгэл, барьцаа хөрөнгийн удирдлага, хүүгийн тооцоолол
- Ажилтны бүртгэл, ирц, эрхийн хяналт
- Санхүүгийн болон СЗХ (Санхүүгийн зохицуулах хороо)-ны стандартын дагуу тайлан бэлтгэл
- Иргэний портал — өөрийн зээлийн мэдээлэл харах, төлбөр хийх
- Excel-ээс дата шилжүүлэх, олон салбарын нэгдсэн удирдлага
- Иргэний "Надад ойр" — байршилд суурилсан салбар хайлт
3. Бүртгэл ба нэвтрэлт
- Бүртгэл нь Google эсвэл Facebook-ээр баталгаажсан имэйлээр хийгдэнэ.
- Захирал бүртгэлдээ бодит мэдээлэл (регистрийн дугаар, хаяг, банкны данс) оруулах үүрэгтэй.
- Нэг байгууллагад зөвхөн 1 захирлын эрх байна. Ажилтны эрхийг захирал өөрөө нэмнэ.
- Нэвтрэх мэдээллээ бусдад дамжуулах, зээлдүүлэхийг хатуу хориглоно.
4. Хэрэглэгчийн үүрэг
- Платформд оруулсан бүх мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлыг өөрөө хариуцна.
- Иргэний үнэмлэх, гэрээ, төлбөрийн баримт зэрэг эрх зүйн ач холбогдол бүхий бичиг баримтыг зохих ёсоор бүрдүүлж, хадгална.
- Платформын аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй үйлдэл (нэвтрэлт орчуулах, автомат систем ажиллуулах г.м.) ХОРИГЛОНО.
- Аливаа бичсэн санал, гомдол, мессежтээ хариуцлага хүлээнэ.
5. Төлбөрийн нөхцөл
- Байгууллага сонгосон багцын дагуу сар бүрийн төлбөрийг урьдчилан төлнө. Багц: Standard 150,000₮, Business 250,000₮, Enterprise 225,000₮ (нэг салбарын үнэ).
- Хугацаа хэтэрсэн үед 7 хоногийн халамжийн хугацаа олгоно. Дараа нь Присенс горимд шилжиж, шинэ зээл бүртгэх боломж түр хаагдана.
- Урьдчилан төлсөн төлбөрийг ЗӨВХӨН систем бүрэн ажиллаагүй тохиолдолд (доор §8) буцаана.
- Онетайм онбоардинг төлбөр (200,000₮) буцаагдахгүй.
- Багц дээшлүүлэх, бууруулах хүсэлтийг захирал Тохиргоо цэсээс өөрөө удирдана.
6. Мэдээллийн эзэмшил ба ашиглалт
- Байгууллагын оруулсан зээл, барьцаа, ажилтны мэдээллийн бүх өмчлөл нь Хэрэглэгчид хамаарна.
- Платформ энэ мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх, СЗХ тайлагналт, аюулгүй байдлын аудитын зорилгоор ашиглана.
- Хэрэглэгч гэрээгээ цуцалсны дараа мэдээллээ 30 хоногийн дотор Excel хэлбэрээр татаж авах эрхтэй.
- Нэгтгэсэн, хувь хүнийг таньж боломгүй болсон статистикийг Платформ өөрийн үйл ажиллагаанд ашиглаж болно.
7. Хориотой үйлдэл
- Нэвтрэлтийн мэдээллээ бусдад дамжуулах
- Платформын хаалттай хэсэгт зөвшөөрөлгүй нэвтрэх оролдлого хийх
- Автомат систем, робот, скрипт ашиглан их хэмжээний хүсэлт илгээх
- Бусад хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүй цуглуулах, харах
- Санал/гомдлын виджетээр заналхийлэл, доромжлол, хууль бус агуулга илгээх
- Худал регистр, хуурамч бичиг баримтаар бүртгүүлэх
Дээрх зөрчил илэрсэн тохиолдолд Платформ гэрээг НЭН ДАРУЙ цуцалж, шаардлагатай тохиолдолд хууль сахиулах байгууллагад мэдэгдэх эрхтэй.
8. Үйлчилгээний тасалдал ба дэмжлэг
Дэмжлэгийн ажлын цаг:
- Ердийн ажлын цаг: Даваа–Баасан 09:00–18:00 (Улаанбаатарын цагаар)
- Онц байдлын дуудлага: 24/7, +976 8896-0889
- Виджет болон имэйлээр ирсэн санал/гомдолд 24 цагийн дотор хариулна
Үйлчилгээний баталгаа (SLA):
- Жилийн ажиллагааны зорилт: 99.5% (сарын доод 3.6 цагийн зөвшөөрөгдсөн тасалдал).
- Гол функц бүрэн эвдэрсэн (P0): 1 цагийн дотор засварт орох.
- Голлох функц ажиллахгүй (P1): 4 цагийн дотор.
- Хоёрдогч функц эвдэрсэн (P2): ажлын 1 өдөр.
- Төлөвлөсөн засварыг 24 цагийн өмнө урьдчилан мэдэгдэнэ (ердийн үед Ням гараг 03:00–05:00).
- Гадны шалтгаанаар (хостинг, интернет провайдер, кибер халдлага) үүссэн тасалдалд Платформ хариуцлага хүлээхгүй.
- 24 цагаас дээш үргэлжилсэн тасалдалд Платформ буруутай тохиолдолд тухайн сарын төлбөрийг pro-rata хэлбэрээр буцаана.
9. Хариуцлагын хязгаарлалт
Платформ нь дараах тохиолдлуудад хариуцлага хүлээхгүй:
- Хэрэглэгчийн оруулсан буруу мэдээллээс үүдсэн санхүүгийн алдаа
- Хэрэглэгчийн нэвтрэх мэдээллийг бусдад алдсанаас үүдсэн хохирол
- Платформын шууд бус, дам, ёс суртахууны хохирол
- Хэрэглэгчийн өөрийн интернет холболт, төхөөрөмжийн асуудал
- Хууль тогтоомжийн өөрчлөлтөөс үүдэн үйлчилгээний хамрах хүрээ өөрчлөгдөх
Платформын нийт хариуцлагын дээд хэмжээ нь тухайн Хэрэглэгчийн сүүлийн 12 сард төлсөн нийт төлбөрөөс хэтрэхгүй.
10. Гэрээ цуцлах
- Хэрэглэгч ямар ч үед Тохиргоо цэснээс гэрээгээ цуцалж болно.
- Цуцлагдсанаас хойш 30 хоногийн дотор мэдээллээ татаж авах эрхтэй.
- Дараа нь мэдээлэл нь §8 (Нууцлалын бодлого)-ын дагуу устгагдана. Хууль тогтоомжоор шаардсан санхүүгийн баримтуудыг тухайн байгууллагад үлдээнэ.
- Хэрэглэгчийн зөрчлөөс үүдэн Платформ нэг талт шийдвэрээр гэрээ цуцлах эрхтэй.
11. Маргаан шийдвэрлэх
- Шат 1 — Шууд харилцаа: Аливаа маргааныг эхлээд info@oluulaasystems.com эсвэл +976 8896-0889 дугаараар шууд хандаж шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
- Шат 2 — Албан ёсны гомдол: 14 хоногийн дотор шийдвэрлэгдээгүй тохиолдолд Хэрэглэгч бичгэн гомдлыг Платформ руу албан ёсоор илгээнэ. Платформ 30 хоногийн дотор бичгэн хариу өгнө.
- Шат 3 — Шүүхийн шийдвэр: Дээрх аргууд амжилтгүй болсон тохиолдолд маргааныг Монгол Улсын шүүх, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх-ээр Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.
12. Нөхцөлийн өөрчлөлт
Платформ энэхүү нөхцөлийг үе үе шинэчлэх эрхтэй. Чухал өөрчлөлтийг Хэрэглэгчид имэйлээр эсвэл дашбоардын мэдэгдлээр 14 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ. Өөрчлөлт хүчин төгөлдөр болсны дараа Платформыг үргэлжлүүлэн ашиглах нь шинэ нөхцөлийг зөвшөөрсөн гэж үзнэ.